Logo

 

Дэлхийн 50 гаруй улсыг гишүүнээр нэгтгэсэн "Дэлхийн Дроны Холбоо" (World UAV Federation)-ны урилгаар БНХАУ-ын Шенжень хотноо 2024 оны 05 дугаар сард зохион байгуулагдсан VIII ИХ ХУРАЛ-д "Монголын Үндэсний Дроны Холбоо" НҮТББ оролцон "Дэлхийн дроны холбоо"-ны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Янг Жин Цай-аас тус холбооны Монгол Улс дахь салбар хорооны ерөнхийлөгчөөр Монголын Үндэсний дроны холбооны ТУЗ-ын дарга А.Батсүхийг томилсон батламжийг гардан авсан.

Улмаар БНСУ-ын 3 олон нийтийн байгууллага, 1 их сургууль, дотоодын 2 төрийн байгууллагатай хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ” байгуулан, хамтарсан сургалт, хүний нөөцийг чадавхжуулах, хиймэл оюун ухаант дроныг турших зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган  ажиллаж байна.

 

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ГЛОБАЛ

ИНТЕГРАЦ

Дэлхийн болон бүс нутгийн дроны нэгдмэл байгууллагуудад стратегийн түншээр нэгдэж, олон улсын стандарт, эрх зүйн зохицуулалтыг эх орондоо нутагшуулах замаар салбарын хөгжлийг түүчээлэгч байгууллага болох.

МЭДЛЭГ, ЧАДАВХЖУУЛАЛТ

Салбарын хүний нөөцийг мэдлэг, дадлага, туршлагад суурилсан цогц хөтөлбөрөөр чадавхжуулж, олон улсын жишигт нийцсэн үндэсний мэргэжилтэн бэлтгэх.

ИННОВАЦИ НУТАГШУУЛАЛТ

Олон улсын дэвшилтэт технологийн дамжуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж, түүнд суурилсан салбарын инновацыг үндэсний хэмжээнд нутагшуулан, өндөр технологийн хөгжлийг түүчээлэх

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын өгөөж (ROI), нислэгийн аюулгүй байдал болон хүний нөөцийн стратегийн цогц зөвлөх үйлчилгээ